Найзууддаа хайртай

                     Сайн уу? Хайрт найзууд минь
Од хүртэл дурладаг гэнэ
Олж уулзахыг хүсдэг гэнэ
Нарнаас харин ичдэг гэнэ
Намуун шөнөөр болздог гэнэ

Чи яг дурлал шиг




Чи бол нар шиг
Чиний өөдөөс ширтэх хэцүү
Тэгээд би нүдээ анин
Тэвчээрээ хүлээлт гээд
Тэврэхийг чинь би зөндөө хүлээдэг.

Чи яг бороо шиг

Чамд хүрэх үнэхээр хэцүү
Тэгээд би алгаа тосоод
Тэвчээрээ хүлээлт гээд
Тэнгэрээс над дээр унахыг чинь хүлээдэг.

Нар мэт халуун дурлал минь чи

Бороо шиг тунгалаг хайр минь чи
Сэтгэлд минь мандаад
Зүрхэнд солонгорно

Нар мэт халуун дурлал минь чи

Бороо шиг тунгалаг хайр минь чи
Байгаа болохоор
Би жаргалтай

No comments:

Post a Comment

дуу сонсож сэргэг байгаарай