Хотын хvн
Дурсамж eгvvллэг
Хавар хэзээ л билээ дээ олон ааштай хvн шиг хуйсагнаад… гэж хэлээд ээж маань тэнгэр eeд ёозгvйхэн хяламхийснээ “Манайд хотоос хvн ирж байгаа гэнэ, миний охин …” гээд хоолой нь зангирч царай нь нэг л
хачин болсноо цааш харан сууж чив чимээгvйхэн галаа eрдeж эхэллээ. Ээжийнхээ ийм их сандарч мэгдсэн ч гэх юм уу, уурлаж сэтгэл тавгvйтсэн ч гэх юм уу нэг л хачин байгаагийн учрыг олж ядахдаа дэмий л “тэр хотоос ирж байгаа хvн муу хvн юм болов уу” гэж бодсоор улалзан дvрэлзэх гал руу ар араасаа шидэгдэх модод хэрхэн хав хар болтлоо шатахыг ажиглан гайхширч байсан тэр цаг саяхан шиг санагдавч нэгэнт тийм биш болжээ. Тэгээд ч зогсохгvй нeгee олон жилийн тэртээ гайхширан ширтэж суусан галд идvvлэх мэт ор сураггvй алга болох мододтой яг адилхан миний идэр залуу нас амьдралын маань хорин хэдэн жил цаг хугацааны галд шатаж eчvvхэн жаахан vнс тeдий бvдэгхэн хэдэн дурсамжтай л vлдэж дээ гэхээс гуниглан бид хоёр vй зайгvй дотносохыг яана..
…Манайх хэдийгээр дуу шуу хeл хeдeлгeeн ихтэй айл биш ч гэлээ тэр орой шиг тийм их нам гvм байж vзээгvй юм даг. Манайхан гэдэг нь аав, ээж, ах бид 4. Том ах эгч 2 маань хотод байдаг байлаа. Тэр vед би 4 дvгээр ангид сурч байсан юм. Гэрийн баруун хойморт байдаг хичээлийн ширээний 2 талд ах бид хоёр нэг нэг хичээл барин тохойлдож дор дороо л аав ээж хоёрын яагаад ийм дvнсгэр байгааг тааж ядацгаана. Уг нь аав маань орой бvр яриа дэлгэж би гэдэг хvн eвeр дээр нь л тонгочиж байдаг сан. Гэтэл тэгсэнгvй гvн бодолд дарагдан тvvнийгээ дааж ядах шиг байдгаараа бeхийж ширдэгний хээг нэг нэгээр нь тоолох мэт цоо ширтсээр…
Ээж нааш цааш харан нууж хаан хааяа нулимсаа шударчихаад сав суулга хий дэмий дахин дахин арчиж зvлгэн торжигнуулж галын хажууд эргэлдэх, ах маань шоолуулж зовдог eнeeх гайхал хэцvv нэртээ шор шор татахаас eeр чимээ тэр орой манай гэрт гараагvй юм даг.
Бvдэгхэн лааны гэрэл, ээжийн аяархан уйлах, аавын аргадах чимээ, шивэр авир ярилцах vл сонсогдом яриа. Амьдралдаа анх удаагаа сэтгэл зовнин нойр хулжиж vзсэн тэр шeнe. Ар араасаа ийм олон шeнийг дагуулсаар, ганцаардал зовинол аниргvй шeнийн дундах ухаарлыг зvрхэнд ирж шивнэсэн.
…Ийнхvv хачин eдeр бас шeнe eнгeрч маргааш нь болсоныг санаж байна.
Миний охин eнeeдeр хичээлдээ явахгvй ээ, eчигдeр аав нь чeлee авчихсан гэсэн яриагаар тэр eдeр эхэлж, хэзээ ч хичээлээс чeлee авах юмуу тасалж байгаагvй миний хувьд нvд бараг оройдоо гарч гайхширсан нь тухайн eдрийн хувьд хамгийн энгийн зvйл байж билээ. Миний багад чихэр жимс одоогийнх шиг элбэг биш байсныг ч хэлэх vv, тоотой хэдэн баяр болох цагаан сар, шинэ жил, хvvхдийн баяр, наадам, тeрсeн eдeр, бас дээр нь хотоос хvн ирэхээр л олддог нeгee гоё цаастангууд ширээн дээр таваг дvvрэн. Ээжийн нvдийг хариулж байгаад нэгэн том чихэр лvv ухасхийтэл газар дээрээ баригдлаа. Яг л хeшee шиг гацаж орхисон ч хачирхалтай нь ээж маань хараагvй царайлж энэ тэрийг хийгчээн болж байснаа хачин аргадангуй дуугаар “миний охин чихэр идмээр бол дуртайгаа л ав” гэсэн нь намайг дахиад хэзээ ч зочинд тавьсан идээнд гар хvрэхгvй болтол маань eeрчилж орхисон юмдаг.
…Гадаа машин ирж зогсоход юмны тvрvvнд гvйж явдаг би яагаад ч юм гарсангvй. “Сайн явж ирэв vv, сайн байцгаана уу” гэлдэх амар мэндийн яриа нэг хэсэг eрнeснee олон хvний хeлийн чимээ гэрийн зvг дeхeхeд цээжнээ тус газар бeмбeрдeх шиг дэлдэж eeрийн мэдэлгvй сандчин, хаалга онгойхоос урьдан орон доогуур шургаж амжлаа. “Шeнeжин давхиад, яг нартай хамт нутгийнхаа даваанд золголоо шvv” гэсээр гялалзсан хар eнгийн гутал, араас нь гадна талаараа vсэн бvрээстэй гутал тэгснээ аавын гутал бас дахиад хэд хэдэн гутал, ээжийн гутал гэсээр гэрийн vvдэнд эрийтэл зогсох манай хашааны хvvхдvvдийн гутлаар зочдын тоо гvйцэхэд тонгойн сууж олон гутал тоолсон миний хамраас хэцvv нэрт урсан ширдэгт хvрлээ. Арчих гэхээр чимээ гарч намайг илчлэх гээд тэрvvхэндээ л сандарч суутал аав маань “нeгee охин хаачив” гэдэг юм байна. Харин аз болоход аавын асуултанд хэн ч хариулсангvй. Би ч золтой л eмдeндee дусаачихсангvй шиг санагдана. Ээж цай хоол гэж галаа eрдeн, аав ирсэн хvмvvстэй ярилцана. Хотын сонин сонсох гэсэн том гуталтнууд, хотын чихэр идэх гэсэн жижиг гуталтнууд нэмэгдсээр… Хeл жирэгнэн eвдeж бие бадайраад дээр нь нeгeeх хэцvv нэрт vе vе… Тэсэхэд нэн тeвeгтэй. Ядаж нeгee хотын хvмvvс орны eмнe тухалсныг хэлэх vv. Гэнэт орны тор сeхeгдeж аавын толгой цухуйснаа нvд нь учиргvй том болж “Үгvй чи чинь энд юугаан хийж байдаг хvvхэд вэ, алив нааш ир, яаж байгаа чинь энэ вэ“ гэж хэлснээр миний орон доогуурх тvр орогнол тeгссeн юм. Цочсоны дээр бас ичсэн хvн гэгчээр яахаа мэдэхгvй болсондоо балмагдан дэмий л уйлж билээ. Нус нулимсандаа халтартаж, удаан суусандаа мэнчийж улайсан намайг хараад их багагvй л шоолон инээлдэж байхад аав ээж хоёрын маань царай нэг л…
…Юу ч гэмээр юм билээ дээ. Эхээс мэндэлсэн тэр eдeр, бvр vгvй юмаа гэхэд хотын хvн ирсэн дээрх eдeр миний амьдралд байгаагvй бол гэх бодол vе vе зурсхийнэ. Гэвч энэ учралууд, надад бодох эргэцvvлэх боломж, eeрийн vзэл баримтлалаа олох зам, eeрee eeрийгee таньж ойлгох зориг тэвчээр маань болсон юм.
…Тэр eдeр яагаад тэгтлээн их сандарч хотын хvний ирэх чимээнээр орон доогуур шургаж, тэгснээ яг л зэмлvvлэх мэт газар шагайн нvvрээ нууж байснаа eнeeдeр эргэн бодоход сэтгэлд eeрийн эрхгvй нулимс асгарна. Аав маань аргадаж духнаас vнэрлээд “энэ том болсон охин чинь хэзээ ингэж байлаа, алив энэ хvнтэй золго” гэж хэлээд гэрийн хойморт тухалсан хотын хvний зvг эргvvлэхэд тэр хvн намайг бариад авчих гэж байгаа юм шиг ихэд балмагдсандаа хойш шигдэн, доош тонгойлоо. Гэхдээ тэр хvний амнаас гарсан vг барьж аваад балбахаас ч илvv их eвтгeснийг одоо ч мэдрэх шиг болдог юм. “За алив миний охин, аавдаа ир”. Яг ингэж хэлсэн. Нeгeeх их айдас хормын тeдий замхарч гайхсандаа аавыгаа эргэн харахад нэг л зeeлeн атлаа дэндvv их шаналал, дэндvv их ухаарал шингээсэн харцаар нvд рvv маань аргадангуй ширтэж урьд eмнe ийм дулаахан гэдгийг нь ер анзаарч байгаагvй хав халуухан гараараа толгой илбэн духан дээрээс vнэрлэчихээд нэг ч vг дуугаралгvй нeгee хvний зvг эргvvллээ..
Хvний хувь заяа яагаад ийм байдаг юм болоо. Хvнийг, хэзээ ч агаарт дvvлэн нисэхийн аргагvй хvнд шарх олчихсон eрeвдeм нэгэн дэгдээхэй шиг болгож орхидог нь бурхан уу аль эсвэл чeтгeр гээч vv. Үе vе ийн бухимдах авч vнэн хэрэгтээ бол хvмvvс бид eeрт олдсон амьдралдаа хайртай л байдаг шvv дээ. Учир нь цаг vргэлж тvvнийгээ алдахаас айж, тvvнийхээ тeлee тэмцэж явдаг болохоор..
Хар дарсан зvvд шиг хvнд eдeр, хувь заяа маань гашуун vнэнийг тээсээр сэтгэл зvрхэнд минь зочилсон ХОТЫН ХVН
Насан багаас минь эрхлvvлж eсгeсeн хайртай аав ээжээсээ амь бие тасраагvй гэдгээ мэдэх шиг аймшигт юм гэж байгаагvй. Тэгээд ч тeрсeн эцэг нь авч явахаар гэнэт хvрээд ирнэ гэдэг балчирхан жаахан охины ухаанд багтамгvй ахадсан хэрэг байлаа.
…Ширээ тойрон сууцгааж eглeeний цайгаа ууцгаах зуураа аав ээж eнeeх хотын хvн гурав энэ тэрийг хуучилна. Хотын хvн ирээд хоёр хонож байгаа нь энэ. Дээрх хугацаанд тэр хотын хvний eмнeeс нэг ч хараагvй бас нэг ч vг яриагvй. Гэнэт аав маань “Миний охин eнeeдeр залуу аавынхаа eвeрт унтаарай, маргааш аав нь хот руугаа буцна” гэдэг юм байна. Өдeр бvр ажлаасаа ирэхийг нь хvлээж, vдэш бvр eвeрт нь эрхлэх гэж тэмvvлдэг аавыгаа ингэж хэлэхэд нь гомдохдоо гvйн гарч хаяандаа суугаад уйллаа. Ээж, араас нь хотын хvн ирж намайг аргадсан ч би ааваараа л гуйлгахыг хvсэж уйлсаар байснаа, аав маань тэгэхэд яагаад аргадаагvйг олон жилийн дараа ойлгож билээ. Хотын хvнээс жилд ухаарал шингэсэн 2 - 3 захиа ирж, хотын хvний eрeвдeм амьдрал хувь заяаны тухай бараг л eдeр бvр ааваасаа сонссоор тэр хvнийг жаахан ч гэсэн хайрлах сэтгэл тeрсeн. Гэсэн хэдий ч аваад явахын зориг дутаж ганцаараа буцсан тэр л хvний нэгэн адил яваад очихын зориг хvрэхгvй байсаар 5 жил eнгeрч 9 дvгээр ангид элслээ. Тeрvvлсэн эх минь тeрeхийн хvндрэлээр хорвоог орхиж нэгэн сайхан гэр бvл гангар шаазан ойчихын адил хагарч, ханиа аварч чадаагvй эмч хvний, эр хvний сэтгэлийг анагаагч, амьдралын тvшиг архи болж vлдсэн эмгэнэлт тvvх. Хvний vрээр vрээн хийж буян хураасан миний хоёр буурай насан дээр гарч хамгаас эрхэм аав минь хvнд eвчин тусчихаад байсан vе. Нэг eдeр утас хангинаж ХОТЫН ХVН насан eeд болсон тухай сонсгосон. Надад амь бие хайрлаж, над руу ухаарал болж ирсэн ХОТЫН ХVН
Би тань руу очиж явна.
No comments:
Post a Comment